Whooptopia 2026 нь whoop (микро) ангиллын хамгийн том, хамгийн олон оролцогчтой эвентүүдийн нэгээр нэрлэгддэг бөгөөд АНУ-ын Phoenix, Arizona хотод 2026 оны 2-р сарын 14–16-нд болохоор зарлагдсан байна. Whooptopia
Whoop уралдааны онцлог нь “хурднаас гадна шугам барилт” маш чухал: жижиг зайд огцом эргэлт, хаалга нэвтрэлт, давхар түвшний саадтай трасс дээр алдаа гаргах зай бараг байдаггүй. Тиймээс whoop эвентүүд нь FPV-ийн суурь чадвар болох:
- throttle control,
- cornering,
- камерын өнцөг/line choice,
- сэтгэлзүйн тогтвортой байдал
зэрэгт маш сайн “дасгал” болдог.
Яагаад сонирхох вэ?
- Whoop ангилал нь эхлэгч, өсвөр, клубийн тамирчдад маш тохиромжтой (аюул багатай, засвар харьцангуй хялбар)
- Indoor орчин нь цаг агаарын нөлөөг багасгаж, “цэвэр ур чадвар”-ыг илүү шалгадаг
- Том эвентүүд дээр шинэ тоноглол, шинийг турших боломж (VTX/кам, frame, tune гэх мэт)
Хэрвээ манай клуб/тамирчид whoop ангиллаар улирлын сууриа бэлдвэл хавар–зуны 5 inch/7 inch тэмцээнүүдэд шилжихэд маш сайн суурь болно.

